Хүний нөөцийн бодлого, чиглэл


Манай компани үнэт нөөц болсон ажилтнуудаа улам чадавхжуулах, сургаж хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулал, хөнгөлөлт хамгамжийг олгох, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх замаар тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бий болгон улмаар салбартаа хүний нөөцийн нөөц чадавхиараа ямагт тэргүүлэгч байр суурийг бэхжүүлэхийн тулд Хүний нөөцийн уян хатан, оновчтой бодлого стратеги, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ТА МАНАЙ КОМПАНИЙН АЖИЛТАН БОЛСНООР:

  • Та мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт, хөтөлбөрт тасралтгүй хамрагдаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжтой.
  • Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, урамшууллын системд хамрагдах
  • Ажлын тав тухтай, эрүүл орчинд эрч хүчтэй, чадварлаг, хөгжлийн төлөө тэмүүлэлтэй, найрсаг хамт олон таныг угтан авах болно.
  • Таныг өөрийнхөө хөдөлмөр, шинэ санал, санаачлагыг шударгаар үнэлүүлж, өөрийгөө хамт олондоо хүлээн зөвшөөрүүлэх боломжтой.

Ажилтан сонгон шалгаруулах үе шат


Манай компани нь шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ, ШУДРАГА байх зарчмыг бармиталдаг бөгөөд тухайн ажил горилогчийн мэдлэг, чадвар, туршлага, ёс зүй, хандлагыг харгалзан үзэж дараах үе шаттайгаар явуулдаг болно.

Нээлттэй ажлын байранд урьж байна!


Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл ажилд орох хүсэлт болох АНКЕТ-ыг татан авч бөглөөд бидэнд info@empire.mn имэйл хаягаар илгээнэ үү!

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, барилгын инженер
  • Барилга угсралт болон бусад чиглэлээр
  • Дадлагажигч оюутан улсын их, дээд сургууль болон хувийн томоохон их дээд сургуулийн 2-р курсээс дээш курст суралцаж буй оюутан байх

Бүрдүүлэх материал:

  • Сургуулийн тодорхойлолт
  • Дадлага хийхийг хүсэгчийн анкет
  • Дадлагын томилолтын хуудас
  • Дадлагын удирдамж
  • Дадлагын төлөвлөгөө
  • Сургуулиас дадлагын удирдагчийг томилсон шийдвэр

Анкет татаж авах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Барилгын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Дулаан хангамж, Цахилгаан хангамж, Хөргөлт, Агааржуулалтын систем, Цахилгаан автоматикийн мэдлэгтэй
  • Салбартаа 5-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Мэргэшсэн бол давуу тал болно
  • Инженерийн тооцоолол хийх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Анкет татаж авах