Компанийн танилцуулга

“Цагаан Хуаран Консалтинг” ХХК нь гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгө зуучлал, хөрөнгө оруулалтын чиглэлээр 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

Бидний хэрэгжүүлж буй төсөл нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд гэр хороололд дахин төлөвлөлт хийж инженерийн хангамж, дэд бүтэцийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм.

Манай төслийн гүйцэтгэгчээр барилгын салбарт 60 гаруй жилийн туршлагатай “Бээжин Констракшн Инженеринг Групп” компани хамтарч ажилладаг бөгөөд барилгын чанрыг өндөр түвшинд барихын тулд бүрэн цутгамал хийцлэлтэй 8 баллын хүчтэй газар хөдлөлтөнд тэсвэртэй, сүүлийн үеийн шинэ техник, технологийг ашиглан хэрэглэгчийн хүсэл сонирхол нийцсэн орон сууц барьж байна.

Цагаан Хуаранчууд бид барилгын чанар, стандарт норм дүрмийг хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нэн тэргүүний зорилт болгон ажилладаг бөгөөд цаашид импортыг орлох барилгын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болох мөн байгальд ээлтэй шинэ техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, захиалагчдынхаа эрх ашгийг өндөрт өргөж, салбарынхаа шилдэг компани болох зорилт тавин ажиллаж байна.

Цэвэр агаартай шинэ Улаанбаатрыг бүтээнэ. цогцлооно.

Үнэт зүйлс баримтлах зарчим


АЛСЫН ХАРАА

Шинэ Улаанбаатарыг бүтээн цогцлооно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид хэрэглэгчидийн сэтгэл ханамжийг өндөрт өргөж, байгальд ээлтэй техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, нийгмийн хариуцлагыг эрхэмлэсэн, Монгол Улсын барилгын салбарын манлайлагч бүтээн байгуулагч компани байхад оршино.

ҮНЭТ ЗҮЙЛС

Бидний үнэт зүйлс нь Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлон бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн төлөө мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрх бүхнээ дайчлан нэгдэн нийлсэн ХАМТЫН ХҮЧ дээр тогтдог юм.

УРИА

Хөгжлийг өөрөөсөө эхлэе!

ТУЗ-ын даргын мэндчилгээ


ТУЗ-ийн дарга Н.ЭНХСАЙХАН

Манай компанийн үйл ажиллагаатай танилцахаар цахим хуудсанд маань зочилж буй эрхэм Танд баярлалаа.

Монгол улсын эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй нөлөөгөөр тэргүүлэх салбар болоод байгаа барилгын салбарт олон улсын туршлагыг нэвтрүүлж өндөр бүтээмжтэй шинэ дэвшилтэт техник технологийг нутагшуулж, чанарт суурилсан бүтээн байгуулалтыг бий болгох шаардлагатай байгаа юм.

Хэдийгээр “Цагаан Хуаран Консалтинг” ХХК нь 2012 оноос эхлэн энэхүү салбарт шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн боловч Баянзүрх дүүргийн 14-р хорооны гэр хорооллыг орон сууцны 14-р хороолол болгох хотынхоо бодлогыг дэмжин, гэр хорооллыг орон сууцжуулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, гэр хороололын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2,448 айлын орон сууцны хотхон барих төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Үүнээс эхний ээлжийн 432 айлын орон сууцны барилгыг 2014 оны 10-р сард ашиглалтанд оруулсан, дараагийн ээлжийн 432 айлын орон сууцны барилгыг 2015 оны 10-р сард ашиглалтанд оруулсан бөгөөд 3-р ээлжийн 528 айлын орон сууцны барилгыг 2017 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар, үлдсэн 1056 айлын орон сууцны барилгуудыг 2018-2020 онуудад барьж байгуулан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Бид энэхүү орон сууцны барилгыг чанарын өндөр түвшинд барихын тулд бүрэн цутгамал хийцлэлтэй, 8 баллын хүчтэй газар хөдлөлтөнд тэсвэртэй, сүүлийн үеийн шинэ техник, технологийг ашиглан Монголдоо дээрхи хйицлэлээр туршлагажсан “Каркас Зураг” ХХК-иар зураг төслийг хийлгэж, Монголын барилгын салбарт чанартай гүйцэтгэл хийдэг “Бээжин Констракшн Инженеринг Групп” компаниар гүйцэтгүүлсэн бөгөөд бага дунд орлоготой иргэдийн худалдан авах чадварт нь тохируулан дундаж м.кв бүхий орон сууцыг ипотекийн зээлд хамрагдах боломжтойгоор барьж байгуулан хямд үнээр зах зээлд нийлүүлсэн нь бидэнд дараа дараагийн төслүүдийг амжилттай үргэлжүүлэх боломжуудыг нээж өгч байна.

Бид гэр хорооллыг орон сууцны хороолол болгох, Улаанбаатарын утааг багасган нэгэн цагт “Азийн цагаан дагина” хэмээн өргөмжлөгдөж байсан их хотынхоо өнгө төрхийг сайжруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг. Манай компани барилгын чанар, стандарт норм дүрмийг хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нэн тэргүүний зорилт болгон ажилладаг бөгөөд энэ чиглэлээр сургалт, семинар зохион байгуулж ажилтнуудыг хамруулан тэдний мэдлэг чадварыг байнга дээшлүүлж байдаг нь бидний амжилтын үндэс юм. Цаашид манай компани импортыг орлох барилгын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болох мөн байгальд ээлтэй шинэ техник технолгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, захиалагчдынхаа эрх ашгийг өндөрт өргөж, салбарынхаа шилдэг компани болох зорилт тавин ажиллаж байна.

Бүтээн байгуулалт


Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Барилга хот байгуулалтын яам, аж ахуйн нэгжүүд хамтран гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд Баян Зүрх Дүүргийн XIV хорооллыг 10 хэсэгчилсэн талбарт хуваан сонгон шалгаруулалт зарласан бөгөөд манай компани 2014 онд “Е” хэсэгчилсэн талбарт төсөл хэрэгжүүлэгч компаниар шалгаран батламжаа гардан авсан.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНД

  • Төслийн хүрээнд гэр хорооллын нийт 94 нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдэхээс өнөөдрийн байдлаар 45 нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдсэн
  • Гэр хорооллын утааг багасгаж агаарын бохирдлыг бууруулсан
  • Гэр хорооллын хөрсний бохирдлыг арилгасан
  • Гэр хорооллыг орон сууцны хотхон болгож иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлсэн

ХАБ, эрүүл ахуй


Манай компани нь 2014-2015 онуудад 864 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, улмаар 2016 онд 528 айлын орон сууцны барилгын төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Манай компани Захиалагч компанийн хувьд ХАБЭА-н төсөв, журмыг батлан мөрдүүлж, ХАБЭА-н хяналтыг сайн хэрэгжүүлсэнээс гадна манай гүйцэтгэгч компаниуд барилгын үйлдвэрлэлийн явцад ХАБЭА-г хангахад бүрэн анхаарч, “Хүн бүр ХАБЭА-н ажилтан байх ёстой” гэсэн уриан дор ХАБЭА-н удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлж ажилласан. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдэд ажилласан 1000 орчим инженер, техникийн болон туслах ажилтнууд аюул осолгүй төслийг хамтран хэрэгжүүлж чадлаа.

Их барилгын салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй эрхэм хүндэт барилгачиддаа аваар осолгүй, амжилт бүтээл дүүрэн байхын ерөөл өргөе.